Тайвань улсын төлөөлөгчид чацарганы тос экспортлох ажилтай танилцахаар Увсд ирлээ

seabuck1Өнгөрсөн сард Засаг дарга болон  хөгжлийн хэлтсийн бодлогын дарга Тайвань улсад айлчилсан ажлын хүрээнд Увсын цэвэр чацарганы тосыг экспортлохоор хэлэлцээр хийсний хүрээнд тус улсын төлөөлөгчид өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ.

Төлөөлөгчид манай улсад айлчлах гурван өдрийн хугацаанд Увсын чацаргана тарьж ургуулах нөхцөл байдалтай танилцан, чацарганы тос хэр зэрэг гарах боломжтойг судлах зэрэг ажилтай танилцах юм. Тус улс манай орны чацарганы тосыг сонирхон, сүүлийн хоёр жилийн хугацаанд шинжилгээ хийж, чанартай, олон төрлийн витамин агуулж байгааг судалгаагаар гаргаж ирсэн байна.

Тайвань Монголын боловсрол, эрүүл мэнд бизнесийг дэмжих нийгэмлэг дэд зөвлөлийн дарга Хун Хоу Мин хэлэхдээ:Монголын чацарган манай улсад худалдаалагдхаас гадна дэлхийн олон улс оронд энэхүү чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг хэргэлдэг, мэддэг  болоосой гэж хүсэж байна.  Чацарган жимс бол энгийн нэг жимс биш. Хүний биед маш их тэжээл өгдөг дээд зэрэглэлийн чанартай жимс юм.  Энэ удаагий бид ирсэн гол зорилго бол энэхүү жимсийг ямар аргаар яаж хийж байгааг харах явдал.  Увс аймгийн чацарган бол Монгол орны хамгийн сайн чацарган болоод хамгийн их тариалж буй газар юм. Аймгийн Засаг дарга болон удирдлагууд энэхүү харилцаанд өндөр ач холбогдол өгч, уулзаж байгаад талархал илэрхийлье” гэв.

Төлөөлөгчид:

·  Тайпэйн худалдаа эдийн засгийн улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч ALI YANG

·  Тайвань Монголын боловсрол, эрүүл мэнд бизнесийг дэмжих нийгэмлэг дэд зөвлөлийн дарга Хун Хоу Мин

·  Гялалзах Эрдэнэс ХХК-ийн дэд захирал CHUNG TUNG-TSAI

·  Хун Хоу Мин даргын нарын бичиг, орчуулагчЦолмонгэрэл

·  Тайпэйн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга CHANG TAI-FU

·  Хэлтсийн даргын эхнэр CHUANG SHENG-MIN

·  Тайпэйн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ажилтан, орчуулагч Бүс-Од

·  Куо тэн барилгын компанийн захирал LIN CHUAN-CHU

·  УБ хот “Энхүүд ХХК”-ний захирал Д.Баяржаргал

·  УБ хот “Энхүүд ХХК”-ний менежер Сэлэнгэ

Ананд 

index

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …