Балетын тэргүүн гоцлооч Р.Булган

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-аас бүжигчний гараагаа эхэлсэн ОХУ-ын Чайковскийн нэрэмжит Дуурь Бүжгийн Академик Театрын Балетын Тэргүүн Гоцлооч Р.Булганг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан Театрын захирал Б.Сарантуяа, Уран бүтээлийн гүйцэтгэх албаны дарга Э.Бэхтулга нар  хүлээн авч уулзлаа.

Энэ жил Театрын түүхт 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Р.Булган өөрийн зүгээс бүхий л талаараа дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 61 дэх улирлын тоглолтод оролцож тайзнаа бүжиглэхээр болжээ.

Р.Булган нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Балетын сургуулийг балетын бүжигчин мэргэжлээр Улаан дипломтой төгссөн. 2018 оноос ОХУ-ын Чайковскийн нэрэмжит Дуурь Бүжгийн Академик Театрын Балетын гоцлоочоор ажиллаж эхлээд 2019 оноос өнөөдрийг хүртэл Балетын Тэргүүн Гоцлоочоор амжилттай ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …