2013 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон мөч хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болж, улс орон даяар шууд цацагдах гэж байна
Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, сэтгүүлчдийн саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн нэр тодрох бөгөөд эдгээр номинациудад нэр дэвшиж байгаа чөлөөт бөхийн тамирчид болон дасгалжуулагчдын нэрсийг хүргье.
Шилдэг тамирчин /Энэ онд гаргасан амжилтуудыг бичив/
1. Соронзонболдын Батцэцэг (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга)
2. Очирбатын Бурмаа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл медальт)
3. Ганзоригийн Мандахнаран (чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт)
4. Тунгалагийн Мөнхтуяа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл медальт)
5. Очирбатын Насанбурмаа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга)
6. Эрдэнэчимэгийн Сумъяа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт)
Шилдэг дасгалжуулагч
1. Буяндэлгэрийн Батбаяр (Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч)
2. Зэвэгийн Дүвчин (Чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт С.Батцэцэг, Э.Сумьяагийн үндсэн дасгалжуулагч)
3. Цэрэнбаатарын Цогтбаяр (Чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Г.Мандахнарангийн үндсэн багш )