Гавьяат тамирчин Э. Содномпилжээ Азийн наадмаас МӨНГӨН медаль хүртлээ

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө болж байна.

Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө.

 Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.  Э.Содномпилжээ Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл (“Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө) медаль хүртэж байна.

Э.Содномпилжээ “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн долоо дахь медаль, хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Энэ тэмцээнд Монгол, Япон, Энэтхэг, Малайз, Арабын нэгдсэн Эмират, Иран (2 тамирчин) улсын шилдэг долоон тамирчин эрх авч өрсөлдлөө.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …