“Suits” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно

Олон улсын хэвлэлүүд Монгол улсад Америкийн NBC студийн бүтээл “SUITS” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн цацагдах гэж байгаа талаар мэдээлсэн байна.

Тус цуврал нь  2011-2019 оныг хүртэл нийт 9 цуврал 134 анги хийгдэж дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. БНСУ, Япон, Саудын Араб улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан бөгөөд Монгол улс 4 дэх улс нь болж байгаа юм.

Монгол ТВ анхныхаа олон ангит киног өлгийдөн авч, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болсон байна.  Монгол улсад хийгдэж буй Suits олон ангит киноны гол дүрд Э.Чинзориг, О.Самданпүрэв нар тоглож байна.

 АНУ-ын NBC Universal-ын SUITS олон ангит кино нь шилдэг хуулийн фирмийн шилдэг өмгөөлөгчдийн талаарх түүхийг өгүүлнэ. “Suits” Монгол олон ангит киноны хувьд, үнэний төлөө тэмцэх, гол дүрийн шударга өмгөөлөгчдөөр Монголын хуулийн ертөнцийг танилцуулж, анги бүртээ нийгэмд тохиолдож буй асуудлуудыг илэрхийлэхийг тусгасан байна.

“Suits” Монгол олон ангит киноны арын албанд Солонгосын шилдэг кино уран бүтээлчид хамтран ажилласан байна. Тус киноны Ерөнхий продюсероор Солонгосын кино продюсерын холбооны дэд тэргүүн, Солонгосын урлагийн их сургуулийн Еино тэнхимийн эрхлэгч Чой Юн Бэ ажилласан бол Ерөнхий найруулагчаар 2010 оноос хойш Солонгосын “Комикс” зохиолын зохиолч, 2021 онд найруулсан “I don’t fire myself” киноны найруулагч И-ТэГём, Зөвлөх зураглаачаар Солонгос топ 5 зураглаачдын нэг, Солонгосын нэг ангит кинонуудын Ерөнхий зураглаач  Ким Хён Гү, Тайзны Ерөнхий зураачаар Солонгосын анхны эмэгтэй Ерөнхий зураач Шин Бу Гён нар тус тус ажиллажээ.

4 сарын турш тасралтгүй зураг авалт хийгдсэн Suits олон ангит киног Монгол телевизээр 12-р сарын 3-ны Ням гаргаас эхлэн гарч эхэлнэ. Мөн онцгой эрхтэйгээр зөвхөн http://www.ori.mn-/ цахим платформоос хүлээн авч үзэх боломжтой юм.

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …