Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Батзориг алтан медаль хүртлээ.
Ахлах ахлагч Б.Батзориг тус тэмцээний М1 ангиллын -120 килограммын жинд өрсөлдөж, “Мастерсын дэлхийн аварга” болсон юм.