Баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор нүүрсний үнэ 30-40 хувиар нэмэгдэх боломжтой

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Бортээгийн хуурай баяжуулах болон Нүүрс баяжуулах үйлдвэр, Нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолойн төсөл зэрэг төслийн явцтай танилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрс баяжуулах хоёр үйлдвэр барьж байна. Жилд 10 сая тоннын хүчин чадалтай нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийн гүйцэтгэл 40 орчим  хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд 2024 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  Харин жилд 5 сая тоннын хүчин чадалтай хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буйг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцуулав.

Түүхий эдийг сорчлохгүйгээр үнэд хүргэхийн тулд Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг шуурхайлах шаардлагатай. Үйлдвэрүүд ашиглалтад орсноор нүүрсний үнэ 30-40 хувиар нэмэгдэх боломжтой юм.

Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэрийг эдийн засаг, экспортод голлох нөлөө үзүүлэх бодлогоор Засгийн газраас онцгойлон дэмжиж буйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …