Махны дундаж үнэ 5700-9500 төгрөгийн байна

c4eb1f754ce5ca04bigНийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 1-р долоо хоногийн (2013 оны 12-р сарын 04) ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 10 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өсчээ.

Махны дундаж үнэ

2013 оны 12-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6633 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7644 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул мах 1.2 хувиар буюу 111 төгрөгөөр буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6700 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 11 төгрөг, хонины цул мах 0.3 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх”, “Макс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2013 оны 12-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1200 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 950-аас 1100 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2013 оны 12-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол манжин 3.5 хувиар буюу 58 төгрөгөөр буурч, харин монгол лууван 3.1 хувиар буюу 38 төгрөг, монгол байцаа 3.2 хувиар буюу 39 төгрөгөөр тус тус өсчээ.

index

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …