Монголд анх удаа тоглогдох “Мөсөн цирк”-ийн тоглолт өнөөдрөөс эхэлнэ

Дэлхийд ердөө дөрөвхөн байдаг “Мөсөн цирк”-ийн нэгэ болох ОХУ-ын алдарт алиалагч Юури Никулиний нэрэмжит Москвагийн мөсөн циркийн хамт олон өнөөдрөөс эхлэн “АСА” циркт гайхамшигт тоглолтоо үзүүлж эхэллээ.

28 хүний бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирээд буй тус циркийн хамт олон бүх үзүүлбэрээ мөсөн дээр тэшүүртэй дүүлэн нисч үзүүлэх бөгөөд үзэгч олон, хүүхэд багачуудыг эрээн хувцас, том улаан хамартай алиалагч, агаарт дүүлэн нисэгчид, шоглёроор наадагчид хүлээж байна.

“Мөсөн цирк”-ийн тоглолтыг нийслэл хотноо “АСА” циркт өнөөдрөөс эхлэн ердөө долоо хоног л тоглох  бөгөөд тасалбарыг “АСА” циркийн кассаар, 1199  дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломтой юм. Тасалбарын үнийн хувьд эгнээ, суудлаасаа хамааран 10, 15, 20, 30 мянган төгрөг гэсэн сонголттойгоор худалдаалагдаж байгаа ба тоглолт амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагт, ажлын өдрүүдэд 19.00 цагт болох юм.

Хүүхдүүддээ барих хамгийн гайхалтай мартагдашгүй бэлэг болох “Мөсөн цирк”-ийн тоглолтыг “Дэлхийн цирк Монголд 30 жилийн дараа” тоглолт “Кабаре цирк” үдшийн цэнгүүнийг монголд анх удаа зохион байгуулж байсан туршлагатай “Монгол циркийн хөгжлийн төв”-ийнхөн зохион байгуулж байгаа юм.

32_941319d3fe1f4ae5a37fa9b87ab8ac5c75fc1bc8

Дашрамд дурьдахад, эхний өдрүүдийн тасалбар зарагдаж дууссан тул үлдсэн өдрүүдэд тоглогдох тасалбараа яаравчлан аваарай!

index

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …