Сүхбаатар дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, эрэгтэй 34, эмэгтэй 9 нийт 43 шатар сонирхогч оролцлоо.

Тэмцээнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулас салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Түвшинтулга болон шатрын спортын ОУ-ын шүүгч Ш.Батбилэг нар гардуулав.

Тэмцээнд байр эзэлсэн оролцогчдыг танилцуулбал:

Эрэгтэй

1-р байр: Б.Дарамбазар /5-р хороо/

2-р байр: Rob Antonius Hendricus /1-р хороо/

3-р байр: Б.Болд /13-р хороо/

4-р байр: Б.Бат-Эрдэнэ /11-р хороо/

5-р байр: Т.Алтанцаг /18-р хороо/

6-р байр: К.Оюунбат /8-р хороо/

Эмэгтэй

1-р байр: Б.Батцэнд /6-р хороо/

2-р байр: Л.Мөнхзаяа /14-р хороо/

3-р байр: Б.Бадамгарав /11-р хороо/

Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй эхний 3 шатарчин нийслэлийн шатар  сонирогчдын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.

Энэхүү тэмцээн нь 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээсээ шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид 2014, 2015, 2016, 2017, 2019, 2021, 2022 онуудад нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 1, 2, 3 дугаар байранд шалгарч УИХ-ын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм.

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …