Боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Д.Ганбаяр алтан медаль хүртлээ

Онцгой байдлын байгууллагаас  ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа хоёр алба хаагч боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх болон Иргэний хамгаалалтын академийн сонсогч, суралцагчдын дунд болсон боксын нээлттэй тэмцээний 63.5 кг-ийн жинд III дамжааны курсант Д.Ганбаяр алт, I дамжааны курсант, дэд ахлагч Н. Мөнхжаргал мөнгөн медалийн эзэн болсон байна.

 

Санал болгох мэдээ

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны аварга шалгаруулах Дотоодын цэргийн штаб, Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит …