Гавьяат тамирчин П.Орхон олимпын эрхийн тэмцээнд оролцохоор боллоо

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалын энэ өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэллээ.

Барилдаан өндөрлөхөд хорь гаруйхан секунд үлдсэн байв. Эгзэгтэй энэ мөчид П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргаж ялалтын нэг оноогоо авч чадав.

Мөн шүүгчид С.Цэрэнчимэдийг дэвжээнээс зугтаж гарсан үндэслэлээр торгосноор П.Орхон эцсийн дүндээ 8:7-гоор ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …