Мөсөнд авиралтын ДАШТ-д дөрвөн тамирчин өрсөлдөнө

Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм.

Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн удаагүй бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнийг Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар дасгалжуулжээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …