Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, ая зохиогч Ким Хён Жун болон MC Sniper, Bloo нар энэ сарын 17-ны өдөр Монгол улсад “Your Valentine” тоглолтоо хийсэн билээ.
Дуучин, ая зохиогч, жүжигчин Ким Хён Жун цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр “Монголд зүүд шиг 3 шөнө 4 өдрийг өнгөрөөлөө.Монголчууд халуун дотно, зочломтгой зантай учраас дахин ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Гайхамшигтай дурсамж үлдээсэн Монголын шүтэн бишрэгчид болон найзууддаа баярлалаа”гэжээ.