Чөлөөт бөх: Т.Тулга, Э.Бямбадорж, М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртлээ

Туркийн Анталия хотноо энэ сарын 7-10-ны өдрүүдэд алдарт бөх Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125кг-ын жингийн барилдаанууд явагдав.

Манай тамирчид гурван мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж, 125 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар тус тус мөнгөн медалийн эзэд боллоо.

Энэхүү тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид нийт 4 жинд финалдсан амжилтаараа багийн нийлбэр дүнгээр 108 оноотой 3-р байрт шалгарлаа.

70 кг

  1. Эрназар Акматалиев (Киргизстан)
  2. Төмөр-Очирын Тулга (Монгол)
  3. Ёшиносүкэ Аояги (Япон)
  4. Амирмохаммад Язданичерати (Иран)

79 кг

  1. Курбан Хидир Сайпудинов (Бахрейн)
  2. Энхбаярын Бямбадорж (Монгол)
  3. Рамадан шар (Турк)
  4. Рамиз Гасанов (Азербайжан)

125 кг

  1. Амирреза Гардин Масуми Валади (Иран)

2.Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)

3.Шамил Шарипов (Бахрейн)

  1. Манашвили Соломон (Гүрж)

Багийн дүн:

  1. Иран /115 оноо/
  2. Киргизстан /111 оноо/
  3. Монгол /108 оноо/

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …