МУГТ Э.Цэндбаатар Парисын олимпын эрхийн сорил тэмцээнд оролцох хүсэлт гаргалаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.03.18/ Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт Парис-2024 олимпын эрхийн сорил тэмцээнд оролцох хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд:

Монголын Боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзориг танаа

Миний бие Э.Цэндбаатар нь өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан билээ. Тэр бүх үйлдэлдээ харамсан Монголын боксын холбоо, удирдах зөвлөл, ах эгч нар болон нийт боксын хамт олноосоо уучлал хүсэж байна.

Та бүхэн минь энэ удаа дахин уужуу сэтгэлээр дахин нэг удаа хандахыг хүсэж байна.

Энэ олон жил миний хүсдэг зүйл бол зөвхөн боксын рингэнд тулалдаж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг хүсэл минь байсан юм шүү. Одоо та бүхэн минь миний сүүлийн хүсэл болох Олимпын эрхийн тэмцээний сорилд 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү.

Уг сорилд хэрвээ тулалдаад Олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авах юм бол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цаашлаад Парист болох Олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахыг төлөө хичээх болно.

Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …