Тэртээ 1975 онд Сургалтын төв нэртэйгээр байгуулагдаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 19 дэх эрдмийн баяраа тэмдэглэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон үйлдвэрийн удирдлагууд, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд баярт оролцов.
Технологийн сургуулийн онцлох есөн төгсчид компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлын байраар хангах батламж гардуулав. Тус сургуулийг төгсөгчид нь Монгол орны уул уурхай, бүтээн байгуулалтад оролцож, өнцөг булан бүрт өөр өөрсдийн салбартаа манлайлж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн түүхэнд уул уурхайн үндэсний боловсон хүчин, мэргэшсэн инженер техникийн ажилтан, эрдэмтэн доктор энэ сургуулиас төрөн гарч, Технологийн сургуулийн хамт олон шавхагдашгүй баялаг бүтээсэн юм.