Туялзуур сэлэм: Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн АНЭУ-д зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв.

Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авсан ба дараа нь Сингапурын тамирчин Абдул Рахманд ялагджээ. Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялснаар алтан медаль хүртэж “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.

 

Санал болгох мэдээ

Дартсын ертөнцийн домогт тамирчин Паул Лим Монголд ирлээ

Дэлхий дахинд төдийгүй Монголд хурдацтай хөгжиж буй дартсын спортыг монголчуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дартс …