Шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын Лима хотод 4-р сарын 30-наас 5-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Стейниц Монголын Шатрын академийн тамирчид амжилттай оролцов.
Тодруулбал,
-7 насны хөвгүүдийн ангилалд Б. Учрал,
7 насны охидын ангилалд Н.Аз-эрдэнэ,
9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр нар Дэлхийн аварга боллоо.
-11 насны охидын ангилалд М. Урангоо, 13 насны охидын ангилалд Б. Буянхишиг нар Дэлхийн аваргын хүрэл цом
-15 насны хөвгүүдийн ангилалд Н. Содбилэгт Дэлхийн аваргын мөнгөн цом хүртлээ.