ЦДБЭЧ-ын дуучин Б.Сувд олон улсын уралдаанаас 5 шагнал хүртлээ

ОХУ-ын Москва хотноо 5-р сарын 15-19-ний өдрүүдэд ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын дуулаачдын XIV уралдаан зохион байгуулагдлаа.

Энэхүү уралдаанд  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Б.Сувд амжилттай оролцож:

– Сонгодог дууны төрөлд 3-р байр,

– Ардын дууны төрөлд 2-р байр,

– Эстрад дууны төрөлд 2-р байр,

– Хоршил дууны төрөлд 3-р байрын шагнал хүртсэний зэрэгцээ “Тайзны тод дүр төрх” буюу хувцаслалт тайзыг хүндлэн хамгийн онцгой төрхийг бүрдүүлсэн номинацийн эзнээр шалгарч, нийт  таван шагналын эзэн болжээ.

Дуучин Болдбаатарын Сувд нь 2021 онд Монгол улсын Консерваторыг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. МУГЖ, Буриад улсын Ардын жүжигчин Д.Долгормаа, МУСТА, МУБТА Г.Дэлгэрмаа нарын шавь бөгөөд 2022 оноос тус чуулгад дуучнаар ажиллаж байгаа билээ.

Уралдааны хүндэт гишүүнээр ОХУ-ын Ардын жүжигчин, Москвагийн хөгжмийн эрдмийн театрын гоцлол дуучин, П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Улсын Консерваторийн дуулах ухааны тэнхимийн эрхлэгч, Оросын Нийгмийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Урлаг, уран бүтээлийн тэнхимийн дэд профессор, сонгодог дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн алдарт Валентина Щербинина уригдан ажилласан байна.

 

Санал болгох мэдээ

7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ Дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Перу улсын  нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах …