Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд 2016 Track дугуйн залуучуудын Дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпын эрхээ хүртлээ.
Өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж Парисын олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.
Ийнхүү Монголын дугуйчид “Атланта 1996” олимпоос хойш 28 жилийн дараа олимпын замд ур чадвараа сорих болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд хурд хүчээ сорино.