Хүний эрхийн өдрөөр 21-хэн настай охин найз залуугийнхаа гарт зодуулж амиа алджээ

1244021-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, амиа алдсан хэрэг гарлаа Өнөөдөр хэдийгээр хүний эрхийг хамгаалах өдөр ч хүчирхийллээс нэгэн залуухан охин бусдын гарт амиа алдсан талаарх мэдээллийг дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Харгис хэрцгий Малайз улсад монгол бүсгүй тамлагдан амиа алдсан дуулиан намжаагүй байхад ийнхүү 21-хэн настай охин “аймшигт” найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, дотор эрхтэнээс нь ганц ч эрүүл эрхтэн үлдээгүй, бүгд няцарсан байна гэх дүгнэлтийг эмч нар дуу алдан хэлсэн байна. Энэ талаар “Үндэсний шуудан” сонин онцолжээ. Энэ талаарх мэдээллийг талийгаач охины багын найз нь бидэнд мэдэгдэж үнэн мөнийг нийтэлж өгөхийг нулимс мэлтэлзүүлэн гуйсанаар талийгаач охины ээж ЭНХТУЯАТАЙ ярилцжээ.

Тэрбээр “Дэндүү залуугаараа явчихлаа. Надад ярих хүсэл их байна. Тэр залууг яс махнаасаа үзэн ядаж байна. Ял шийтгэлийг нь эдлүүлмээр байна. Тэр хүн ёс журмаараа охиныг минь аваагүй. Найз залуутай, түүнтэйгээ хамт амьдардаг гэж л ярьдаг байсан. Ийм адгийн шаар гэж яаж мэдэх вэ. Охиныг минь хайрладаг гэж л боддог байлаа. Ямар ч эх хүн охиноо ийм хог шаартай нийлсэн гэж бодохгүй, төсөөлөх ч үгүй. Ийм хүнтэй нийлснийг нь, амьдарч байгааг нь эртхэн мэдсэн бол яалаа гэж нялх охиноо ингэж тамлуулах билээ. Манайх хөдөөний айл. Охин маань их сургуульд ороод хотод ирсэн юм. Их засаг их сургуулийн япон хэлний ангийг онц дүнтэй төгссөн. Тэгээд япон машин борлуулдаг хувийн компанид борлуулалтын менежер, орчуулагчийн ажил хийдэг болсон. Охиноосоо хол амьдардаг болохоор юу болсныг төдийлөн сайн мэдэхгүй байна. Миний охины багын найз болсон бүх явдлыг мэдэж байгаа. Өөрт нь ч их хүнд цохилт болсон. Найзынхаа төлөө чадах бүхнээ хийнэ гээд уйлаад байсан. Хөөрхий тэгээд л танай сонинд хандаж л дээ. Охин минь тэр ажилд орсноосоо хойш найз охинтойгоо холбоо тасарсан байж л дээ. Долоон сарын турш уулзалдаагүй болохоор найз нь яасан юм бол, утас нь ч болохгүй юм. Ингэж холбоо барихгүй удах ёсгүй дээ гэж бодсоор бидэн рүү залгаж утасных нь шинэ дугаарыг авсан юм. Ингээд найз нь охинтой минь холбоо бариад ажлынх нь ойролцоо уулзсан гэсэн. Тэр өдөр охин минь царай алдаад турчихсан. Үг дуу нь цөөрөөд үе үе санаа алдаад байж л дээ. Яагаад таг болчихов оо дугаараа солио юу. Найзыгаа мартаа юу гэх мэт тоглоом шоглоомоор баахан юм хэлсэн гэсэн. Тэгэхэд охин минь найзыгаа уучлаарай. Би найз залуутайгаа хамт амьдарч байгаа. Ажил гэр гээд зав тааруухан байлаа. Одоо байнга уулзана гэж байтал утас нь дугарч л дээ. Тэгэхэд охин минь утсаа аваад одоо очлоо гэж хариулаад утсаа салгангуут л гэнэтхэн уйлаад эхэлжээ. Яав миний найз юу болов гэтэл найз залуу маань аймшигтай хартай, байнга зоддог. Найз нь яахаа мэдэхгүй байна. Миний бүх бие хөндүүр далд хэсгээр авах юм байхгүй нил хөх няц, цээжээр өвдөөд их хэцүү байна. Уг нь чамд хэлж санааг чинь зовоохгүй гэж бодсон юм. Би үнэхээр айж байна. Цээж өвдөөд амьсгалахад ч хэцүү байсан болохоор өнөөдөр эмнэлэгт үзүүлсэн чинь хоёр хавирга хугарсан байна. Би тэр гэрт очихоос айж байна. Очихгүй бол намайг хаанаас ч хамаагүй олоод ална гэсэн. Би яах вэ найздаа туслаач гэсэн байгаа юм. Найз нь манайд оч. Чи ийм утгагүй амьдралаар амьдрах учиргүй. Ээж, аавдаа хэл гэхэд нь, албатай биш өөрөө ийм амьдралыг сонгочихоод тэднийгээ зовоогоод яахав. Өөрөө учраа олоод аргалж байгаад гэрээсээ явна. Япон ява¬хаар хөөцөлдөж байгаа. Хоёулаа япон хэлтэй юм чинь хамтдаа явъя. Одоо найз нь явлаа миний утас руу битгий залгаарай. Фэйсбүүк, руу ч юм бичиж болохгүй. Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан хамаагүй шууд л зодно. Өөрөөс нь өөр хэн ч надтай холбоо тогтоож болохгүй гэсэн мунхаг бодолтой хүн. Найз нь удахгүй холбоо барина гэж хэлээд яаран гарч явсан гэсэн. Охин минь дөнгөж 21 настай. Хамт амьдардаггүй байсан болохоор тийм нарийн зүйлээ ярьдаггүй байсан. Энэ нь миний алдаа байж. Хажуудаа байлгаж байсан бол яалаа гэж хөөрхөн охиноо хүний гарт үрэгдүүлэхэв. Түүнд ямар гэм хийсэн болоод охиныг минь хохи¬роож байгаа юм бол. Найздаа хэлснээр бол Алтанхүү гэгч тэр залуу миний охины ажлын газраас машин худалдаж авах гэж очсон юм билээ. Тэгээд л танилцаж, уулздаг болсон гэсэн. Гай газар доороос гэж гуч гарсан тэр залуу нялх охиныг минь яаж эргүүлж, хэрхэн тамлахаа төлөвлөсөн байж л дээ.

huchirhiilel-middleӨнгөрөхөөсөө хэд хоногийн өмнө уулзаад учиргүй баахан уйлаад намайг зодсон. Хардаад зодоод болохгүй байхаар нь хамаатныхаа эгчийнд очсон. Тэнд хэд хоносон чинь араас ирээд ахин тэгэхгүй чамгүй бол би амьдарч чадахгүй нь Би чамд ахиж гар хүрэхгүй. Одоо гэртээ харъя гэж гуйсан. Би хэлж ярьж байгаад нь итгэсэн. Үнэхээр л найдаад дагаад л харьсан. Гэтэл гэртээ орж ирээд хаалгаа түгжээд хоёр өдөр зодсон. Намайг ална, ахиж явах юм бол ална гэсэн. Үсдээд гурван өрөөгөөрөө чирээд цохиж өшиглөөд хавирга хугалчихсан. Ухаан алдаж унаад эмнэлэгт сэрсэн гэж ярьсан байсан. Битүү хоолойтой цамц өмсчихсөн хүзүү хоолой нь авах юмгүй болчихсон байсан гэсэн. Үнэхээр айхтар зодсон нь илт, үсдсэн хэсгээр нь үс нь халцраад уначихсан байсныг найз охиндоо харуулсан байгаа юм. Найз охиндоо ямар ч байсан алуулчихгүй л бол сална гэж ярьсан байсан. Охин минь хамгийн сүүлийн удаа ингэж л найзтайгаа уулзсан байгаа юм. Орчлонд заяасан ганцхан охин үр минь юм шүү дээ. Үнэхээр их дарамтлуулж, тамлуулдаг байжээ, охин минь. Арай ч дээ нялх охиныг минь. Би хажууд нь байх л байсан юм. Охиноо хамгаалж чадаагүйдээ өөрийгөө буруутгаад барахгүй юм. (уйлав). Найзтайгаа ингэж уулзсанаас хоёр хоногийн дараа өнгөрсөн юм билээ. Надад энэ талаар ер дуулгаагүй. Миний том хүү цэрэгт байдаг юм. Ахад нь хэл хүргэсэн байгаа юм. Дүү чинь гэмтлийн эмнэлэгт байна гэж охины минь ажлын хүн яаран сандран очиж хэл дуулгасан байна лээ. Тэгээд хүү минь яахаа мэдэхгүй сандраад охины минь ганц найз өнөөх охин руу шөнө 23.00 цагийн алдад утасдаж хэл дуулгасан юм билээ. Найзыг нь ирэхэд хагалгаа хийгээд дууссан ямар ч найдваргүй гэж эмч нар хэлсэн гэсэн. Яагаад юу болсон юм бэ гэхэд эмч нь хэлэхдээ, таван цул эрхтэн нь няцарсан. Цөс нь бүх биеэр нь тархчихсан бүтэн эрхтэн гэж ер алга байна. Тархи нь ажиллагаагүй болсон. Аппаратын тусламжтайгаар зүрх нь цохилж байна. Та нар биеийнх нь далд хэсгийг харах юм бол бүр ч хэцүү, авах юм алга даа.

Шөнийн 04.00 цагт өнгөрсөн байсан. Охинтойгоо уулзаж амжаагүй нь харамсалтай. (уйлав). Охиныхоо бие муу байгааг сонсоод Баянхонгороос шууд л гарсан. Ийм адгийн шаар бяцхан охидыг дахин зодож, тамлаж, аминд хүрэхвий дээ. Учир нь, энэ залуу хорвоогийн тоосыг хөдөлгөхөөр үлдэж, охин минь гарт нь амь үрэгдлээ. Тэгэхээр хуулийн байгууллагууд балмад харгис энэ залууд зохих ёсны хариуцлагыг нь үүрүүлээсэй гэсэндээ л болсон явдлыг ярьж байгаа юм шүү.

гэмтлийн-эмнэлэг2-300x336Охиныг маань гэмтлийн эмнэлгийн эм¬чийн хэлснээр нэг хүүхэн, нэг залуу хүргэж ирсэн гэсэн. Алтанхүү гэх залуу өөрийнхөө үеэл эгч рүүгээ залгаад талий¬гаачийн нэрийг хэлээд нэг л хачин болчихлоо. Та хүрээд ир гэж утасдсан гэсэн. Үеэл нь надад хэлэхдээ би хэд хэдэн эмнэлгээр авч явсан. Томаграфикийн зураг авахуулсан. Гэхдээ эмнэлгийн орон дээр тавиад мартчихаж гээд байгаа юм. Бид сураглаад явахад Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт авчирч тархины зураг авахуулсан байна. Эмч нь настай эмэгтэй байсан. Энэ тухай асуухад залуу, хүүхэн хоёр оруулж ирэхэд охин их зодуулчихсан, орон гаран ухаантай байсан. Тархи нь маш их гэмтэлтэй. Бүсэлхий хэсгийнх нь зургийг авах гэсэн боловч орилж босч ирээд авахуулахгүй байсан….
Дэлгэрэнгүйг http://miss.mn/58795.html   дарж уншина уу

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …