Чөлөөт бөхийн шигшээ баг Парисыг зорилоо

Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг өнөөдөр өглөө Парисыг зорив.

Монголын чөлөөт бөхийн холбоо өчигдөр олимпын наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргах үйл ажиллагаа зохион байгуулж, албан ёсны хамтрагч “Nike” брендийн  олимпын багт зориулан гаргасан иж бүрэн хувцас хэрэгслийг гардууллаа.

Уг үйл ажиллагаанд холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар оролцож,  баг тамирчдадаа амжилт хүслээ.

Мөн хамтран ажиллагч “Талын Монгол”, “Моринага Монголиа” брэнд бүтээгдэхүүнээ гардуулж, спортын “Катана” брэнд жин хасах хувцас бэлэглэлээ. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн олимпын баг тамирчид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу, олон үе шаттай хийгдсэн олимпын бэлтгэлээ өндөрлүүлж Францын нийслэл Парис хотын зорилоо.

 

 

Санал болгох мэдээ

“Парис-2024”: Жүдо бөхийн төрөлд монголын тамирчид эмэгтэй 5, эрэгтэй 5 жинд хүч сорино

Зуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн  жин тус бүрийн сугалаа явагдлаа. “Парис-2024”  олимпын наадмын жүдо …