“ПАРИС-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн Парис хотын Шам -Дэ-Мар 10.000 мкв түр ордонд үргэлжилж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кгд Дэлхийн хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн эхний ялалтаа авлаа.
Тэрээр Косово улсын Нора Гяховатай барилдаж нэмэлт цагт яллаа. Манай тамирчин шигшээ 8-д шалгарах барилдаанд Германы тамирчин Паулина Штаркетай барилдана.