“Парис-2024”: ОУХМ М.Энхжаргал шөвгийн 8-д шалгарч, МЕДАЛИЙН ТӨЛӨӨ тулалдахаар боллоо

“Парис-2024” зуны олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын боксын төрөлд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Энхжаргал хоёр дахь тулаанаа Румыны тамирчин, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа.

Улмаар хүрэл медалийн төлөө тулалдах ба түүний дараагийн учраа нь дэлхийн аварга Туркийн боксчин Хатиче Акбас бөгөөд тэд маргааш /2024.08.01/ Улаанбаатарын цагаар 23:22 цагт хийнэ.

 

Санал болгох мэдээ

Жүдо: Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар барилдана

 “Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн 7-р сарын 27-оос 8-р сарын 2-ний  өдрүүдэд …