Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар барилдана

“Парис-2024” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 62, эрэгтэйчүүдийн 74, 125 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Дээрх гурван жингийн хоёрт нь манай тамирчид барилдах юм.

Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ий мөнгөн медальт Украйны бөх Ирина Колиаденкотой эхний барилдаанаа хийнэ.

Дараа нь Европын аварга Болгарын тамирчин Биляна Дудова, Шведийн бөх Сара Линдборг нарын ялсантай таарч барилдана.

Эрэгтэйчүүдийн 125кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл эхний тойрогт АНУ-ын тамирчин Пэрриштэй, дараа нь Азербайжан, Египетийн тамирчдын аль хожсонтой нь хүч үзнэ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …