БНХАУ-ын сонгодог болон балетын шилдгүүд Монголд гала концертоо толилуулна

БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид Монгол Улсад анх удаа тоглолтоо зохион байгуулах гэж байна.

Тус тоглолтод “Хунт нуур”, “Qi Xi”, “Сильфида”, “Harlequinale” “Жасмин цэцэгс”, “Щелкунчик”, “Хайр ба итгэл”, “Тэнгэрийн бүжиг” зэрэг сор болсон уран бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах ажээ. Энэ сарын 24, 25-нд болох уг тоглолт 12-оос дээш насныханд нээлттэй бөгөөд 120 минут үргэлжлэх юм байна.

Дэлхийн сонгодог болон хятад үндэсний онцлогийг агуулсан балетын бүтээлүүдийг туурвидаг Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг юм. Өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын бүжигчид дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн байна.

Тэд байгуулагдсан цагаасаа хойш Хунт нуурНойрсож буй гүнжСильфидаДээрэмчидДон Кихот зэрэг дэлхийн сонгодог 20 орчим бүжгэн жүжгийг тайзнаа амилуулсан юм. Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон улсад идэвхтэй хамтран ажиллаж “Шинэ сонгодог”, “Хунт нуур” балетын шинэ хувилбарыг  бүжигчин Малаховтой хамтран найруулж, “Эрвээхэй” модерн балетын бүтээлүүдийг тоглосон аж. 

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн …