Чөлөөт бөх:Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө

Понтеведра-2024 Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. Тус тэмцээнд 700 орчим тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна.

Тэрээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2,  хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог ялжээ.

Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00 буюу  Улаанбаатарын цагаар шөнийн 00.00 цагт эхэлнэ.

 

Санал болгох мэдээ

“ПАРИС-2024”: Өнөөдөр П.Энхманлай уралдана

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр 17:30 цагт тус …