Шатар: Эмэгтэй шигшээ баг АНУ-ыг хожиж, III байрт бичигдэж эхэллээ

45 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.
Энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх тэмцээний Тавдугаар өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг АНУ-ыг, эрэгтэй баг Суданыг хожлоо.
Эмэгтэй шигшээ баг тавдугаар өрөгт АНУ-ын шигшээ багтай таарсан бөгөөд Т.Мөнхзул бүтэн оноогоор илүүрхэж 2.5-1.5 харьцаагаар хожлоо.
Ингэснээр эмэгтэй шигшээ баг 10 (14.5) оноотой болж 3-р байрт Энэтхэг, Арменийн шигшээ багуудын араас бичигдэж эхэллээ. Тэд Зургаадугаар өрөгт Гүржийн шигшээ багтай тоглоно.

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …