Снукер бильярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод болж байна

Улаанбаатар хотод снукер бильярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 76 тамирчин, ДАШТ-д 20 орны 80 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх хоёр тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөж байна.

Дэлхийн цом, ДАШТ-ий шагналын нийт сан 60 мянган ам.доллар юм. Снукер бильярдын ДАШТ-ээс 2023 онд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртэж байсан.

Санал болгох мэдээ

А.Хүслэн Дугуйт цанын Дэлхийн аварга боллоо

Итали улсад дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-15-ний өдрүүдэд зохион байгуулагдав. …