Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин урилгаар Дэлхийн цом, Бундеслигт цэц сорих гэж байна.
Тухайлбал, Энэтхэг улсын Шинэ Дели хотод аравдугаар сарын 13-18-нд болж буй Дэлхийн цомын финалын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас будах дасгалд өрсөлдөх бол Герман улсын Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн дасгалд цэц сорих юм.
Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.