Улс тунхагласны барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүллээ

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О. Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Аврагч спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

 

Санал болгох мэдээ

Самбо бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын баг 14 медаль хүртлээ

Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах …