Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ний өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ.

Манай улсын 24 (эрэгтэй 8, эмэгтэй 16) тамирчин зургаан спортын төрлөөр онцгой оролцож, өөрсдийн спортын ур чадвараа дэлхийд таниулсан нь энэ оны онцлох үйл явдал мөн. Тус наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, “Скай ресорт” ХХК-ны зүгээс хүндэтгэл үзүүлэв.

Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд бахдам амжилт байгуулсан тамирчин та бүхэндээ халуун баяр хүргэе. Тамирчдын амжилтын ард цаг ямагт сэтгэл зовнин, тэднээс дутахгүй хөдөлмөрлөж байдаг багш, дасгалжуулагч, бас асран хамгаалагч та бүхэнд дахин талархал илэрхийлж байна. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж чадсан, эр зоригтой, эрч хүчтэй хамт олны амжилтын энэ баярыг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Монголын тусгай олимпын хорооны ажлын албаныханд баярлалаа, цаашдын спортын зам мөр тань үргэлж дардан байх болтугай” хэмээн хэлсэн юм.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …