Эмэгтэй хүн бүрийн гоо сайхныг илтгэх нэгэн зүйл бол нүд. Нүдээ сайхан харагдуулахын тулд сормуусаа дэрвэгэр гоё болгохыг бид хүсдэг шүү дээ. Харин дэрвэгэр сайхан сормуустай болохын тулд…
• Будахад сормуус тостой байж болохгүй
• Сормуус будах сойз богино, өтгөн үстэй, үзүүр нь нарийн байвал зохимжтой
• Сормууснууд хоорондоо наалдвал хэт будмал мэт эвгүй харагддаг учраас сойзонд будгийг их хэмжээгээр түрхэж болохгүй.
Сайн чанарын сойзонд будаг ихээр тогтдоггүй учир худалдаж авахдаа анхаараарай
• Сормуусны будаг үргэлж шинэ байх ёстой.
• Будахдаа зовхины дундаас хоёр тийш гадна гадаргууг, дараа нь дотор талын хэсгийг будна.
• Сормуусны үзүүр нилээд цайвар байдаг учир будчихвал зовхио дэвсгэрлээд улам урт, тод гоёмсог харагддаг. Богино учраас эхлээд доод сормуусыг буддаг.
• Сормуусны угаар хөмсөгний харандаа буюу нарийн бийрээр зураас татвал шингэн сормуус өтгөн харагдана.
• Нүдний дотоод булангийн сормуус будагдахгүй үлдэх явдал байдаг учир нарийн үстэй сойзоор тусад нь будаарай.
• Сормуусыг эхний будалтын дараа хатаагаад дахин будна. Хоёр дахь будалтын дараа сормуус хоорондоо наалдвал хатахаас нь өмнө зориулалтын сойзоор самнаж салгаарай.
эх сурвалж: mglradio.com