Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, Монгол Улсын начин Э.Сумьяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, улсын начин Д.Төрболд нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан П.Өсөхбаатар, аймгийн арслан Т.Эрболат, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн начин М.Өгөөдэй нар үлдэв.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл