МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт зааланд мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн U-15 насны улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-ны өдөр зохиогдох гэж байна.
Дөрөв дэх удаагийн тэмцээнээс шалгарсан хоёр хүүхдийг Япон улсын “Asahigaoka” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгт хамруулах юм байна.
Нэрэмжит тэмцээний эзэн Б.Ганболд нь мэргэжлийн сүмод маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэн барилдаж байв.
Тэрбээр “Кирияма” дэвжээнд харьяалагдан 2010 оны гуравдугаар сараас макүчи зиндаанд дэвшиж, 2011 оны тавдугаар сард зодог тайлсан бөгөөд 2012 оны Баян-Өлгий аймгийн баяр наадам түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бөх юм.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл