Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан НАМРЫН УЛИРЛЫН НЭЭЛТ Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, шинэ, залуу арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэлээ.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарав.

Наймд улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв.
Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 13 сая төгрөгийн бай шагнал гардсан бол үзэгчдийн дундаас 1 азтан 3 сая төгрөг, 2 үзэгч тус бүр 2 сая төгрөгийн АЗТАН тодорсон юм.
Дараагийн барилдаан ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 27-ний 11:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн энэ намрын эхний барилдаанаар үргэлжилнэ.



Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл