БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөв.
Тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд шигшээд шалгарах замдаа Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын багийг буулган авсан бөгөөд Итали улсын багийг сүүлийн харваа (Монгол 10:10, Итали 10:9)-д хожсон байна.
Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж буй бөгөөд өмнө нь ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл