“Улаанбаатар” олон улсын кино наадмын “ХАНГАРДИ” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус олон улсын наадмын Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди”  шагнал гардуулах ёслол өчигдөр  /2025.10.08/ болж, шилдгүүдийг тодрууллаа.

  • Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг эрэгтэй гол дүр – Т.Нямдорж (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг зураач – Н.Болор-Эрдэнэ (“Татар” МУСК)
  • Шилдэг зураглаач – Г.Гүенбаатар (“Татар” МУСК)
  • Шилдэг зохиолч – Р.Эрхэмбүрэн, А.Баттүшиг (“Гурав дахь цохилт” МУСК)
  • Шилдэг продюсер – М.Наранбаатар, А.Өнөржаргал (“В1 давхар” МУСК)
  • Шилдэг найруулагч – Ж.Сэнгэдорж (“Чимээгүй хотын жолооч” МУСК)
  • Шилдэг уран сайхны кино – “Гурав дахь цохилт” МУСК (“OI” продакшн)
  • Шилдэг баримтат кино – “Шувуулахуй” (найруулагч Б.Энхбаяр) тус тус шилдгээр тодорч, “Хангарди” цомын эзэд боллоо.

17 дахь удаагаа болж буй энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхий дахинаа нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, улмаар кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

 

Санал болгох мэдээ

Монголын залуу циркчид олон улсын тэмцээнээс “ХҮРЭЛ АРСЛАН” цом хүртлээ

БНХАУ-ын Учaо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн наадамд Монголын …