Австралийн Бонди далайн эрэгт болсон буудалцааны улмаас 11 хүн амиа алджээ

Орон нутгийн цагаар 12 сарын 14-ний орой Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт буудалцаан болжээ. Австралийн цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, уг хэргийн улмаас 11 хүн нас барсан бөгөөд тэдний нэг нь халдлага үйлдсэн этгээд байна. Мөн 12 хүн шархдаж, одоогоор хоёр сэжигтнийг баривчлаад байна.
Цагдаагийнхан тухайн бүсэд тэсрэх бөмбөг байж магадгүй тухай хэлж “Аюул үргэлжилж байна” хэмээн мэдэгдэв. Тэсрэх бодисын мэргэжилтнүүд “гар хийцийн тэсрэх төхөөрөмж” (IED) хэмээн тодорхойлсон аюултай объектыг арилгахаар ажиллаж байна.
Австралийн Еврейн шашны нийгэмлэгийн зүгээс буудалцаан нь далайн эрэг дээр зохион байгуулагдаж байсан Еврейн Ханука буюу Гэрлийн баярыг тэмдэглэх арга хэмжээний үеэр гарсан гэж мэдээлжээ. Тухайн үед мянга орчим хүн цугласан байжээ.

Израилийн ерөнхийлөгч Ицхак Херцог мэдэгдэл гаргаж, уг халдлагыг эрс буруутган, еврейн нийгэмлэгийг онилсон “харгис, антисемит террорист халдлага” хэмээн тодорхойлов. Тэрбээр “Сидней дэх бидний ахан дүүс халдлагад өртлөө. Бонди далайн эрэг дээр Ханукагийн анхны лааг асаахаар цугласан еврейчүүд дайралтад өртсөн” гэж онцолсон байна.
ugluu.mn

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …