ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны аварга шалгаруулах Дотоодын цэргийн штаб, Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит “Волейбол”-ын тэмцээний нээлт өнөөдөр “Хайрхан хөгжлийн төв-3” спорт зааланд (2025.12.18) зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Отгонжаргал болон алба хаагчид оролцлоо.
Тус тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 43 багийн 490 гаруй тамирчид хурд хүч,, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Австралийн Бонди далайн эрэгт болсон буудалцааны улмаас 11 хүн амиа алджээ

Орон нутгийн цагаар 12 сарын 14-ний орой Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт буудалцаан болжээ. …