Газрын тосны үнэ дахин огцом өсжээ

Огцом унаад байсан газрын тосны үнэ өнөө өглөө дахин өсжээ. Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн газрын тосны ирэх тавдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 4.31 хувиар өсөж, нэг торх нь 104.35 ам.доллар болсон байна.

Түүнчлэн WTI маркийн газрын тосны тавдугаар сарын фьючерс үнэ нэг торх нь 91.93 ам.долларт хүрч, 4.31 хувиар өссөн байна.

Вашингтон ба Техран “үр дүнтэй хэлэлцээ явуулсан” тул Ираны эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтыг 5 хоногоор хойшлуулахыг тушаасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.

Харин Ираны тал мэдэгдэхдээ, АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгээгүй гэсэн байна. Д.Трампын мэдэгдлийн дараа Лондоны ICE бирж дээр Brent маркийн газрын тосны ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс үнэ гуравдугаар сарын 12-ноос хойш анх удаа нэг баррель нь 96 ам.долларт хүрч, 14 гаруй хувиар унаад байсан юм.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026 оны гуравдугаар сарын 11/  “Импортын барааны гаалийн албан татварын …