Хөвсгөл аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 3000 айлын яндан буулгаж дулаанд холбох зорилт дэвшүүлсэн.
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн онд 2299 айл өрхийг дулааны шугам сүлжээнд холбох боломжийг бүрдүүлсэн байна.
Өнөөдрөөс эхлэн айл өрхүүдийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлж байна.
Тус ажлыг Барилга захиалагчийн хяналтын төвийн дэргэдэх төслийн нэгжийн инженерүүд удирдан зохион байгуулж, хоёр бригад айл өрхүүд рүү оруулах шугам угсралт болон газар шорооны ажлыг гүйцэтгэж байна.
Гэр хорооллын айл өрхүүд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчны тав тух, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг олон ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

