Деми Мур, Хлоя Жао нар Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

Жүжигчин Деми Мур, найруулагч Хлоя Жао нар энэ жилийн Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан тухай наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.

Энэ сарын 12-23-ны өдрүүдэд болох Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг “Oldboy”, “Decision to Leave” зэрэг кинонуудаараа алдартай Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Ук ахлах ажээ. Деми Мур, Хлоя Чжао нараас гадна, үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Ирланд-Этиопын жүжигчин, продюсер Рут Негга, Бельгийн найруулагч, зохиолч Лаура Вандель, Чилийн найруулагч Диего Сеспедес, Кот-д’Ивуар-Америкийн жүжигчин Иссаак Де Банколе, Шотландын зохиолч Пол Лаверти, Шведийн жүжигчин Стеллан Скарсгард нар багтсан байна.

Шүүгчид Педро Альмодоварын “Bitter Christmas”, Андрей Звягинцевын “Minotaur”, Асгар Фархадийн “Parallel Stories”, Шарлин Буржуа-Такын “La vie d’une femme”, На Хон-Жины “Hope”, Хироказү Корээдийн “Lamb in a Box” зэрэг нийт 22 киноноос нэгийг нь “Palme d’Or” буюу “Алтан далдуу мод” шагналын эзнээр тодруулна.

Энэ жилийн наадмыг Пьер Сальвадоригийн “Electric Venus” киногоор нээх бөгөөд ялагчдыг тавдугаар сарын 23-ны хаалтын ёслолын үеэр зарлана. Өнгөрсөн онд “Алтан далдуу мод” шагналыг найруулагч Жафар Панахи “Simple Accident” киногоороо хүртсэн юм.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Оросын хувьсгалын Их удирдагч В.И.Лениний цогцосыг хэрхэн “заншаншуулсан” вэ?”

Лениний шарилыг анх бальзамжуулсан хүн бол академич Алексей Абрикосов байв. Тэрээр аортын судсаар нь 6 …