Ли Жэ Мён, Д.Трамп нар АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар ярилцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ням гарагт утсаар ярьж, Д.Трампын БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцсэн тухай Хөх ордноос мэдээлжээ.

Тус ордноос мэдээлснээр, Д.Трамп БНХАУ-ын удирдагчтай хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар танилцуулсныхаа  дараа хоёр удирдагч Солонгосын хойгийн энх тайван болон өнгөрсөн онд байгуулсан хоёр талын хамтарсан баримт бичгийг (худалдааны хэлэлцээр) саадгүй хэрэгжүүлэх асуудлаар илэн далангүй, нухацтай санал солилцсон байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгчид БНХАУ-д хийсэн айлчлал нь амжилттай болсонд баяр хүргээд, Америк-Хятадын харилцаа тогтвортой байх нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэжээ.

Хоёр улсын удирдагчид хамтарсан баримт бичгийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд уг баримт бичиг нь хоёр орны холбоотны харилцааг өндөр түвшинд хүргэсэн түүхэн хэлэлцээр болсныг онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрэхэд санхүүгийн салбарынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг тэмдэглэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.   Ерөнхийлөгч, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн сахилга …