“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө

Азийн аваргуудын лигт аваргаа хамгаалан өрсөлдөж буй үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийнхан финалын шатанд өрсөлдөхөөр Малайзын Куала Лумпур хотод очжээ.

Тэд хэсгийн урьдчилсан шатнаас хоёр хожил, дөрвөн хожигдолтойгоор хоёрдугаар байраар шалгарснаар финалд өрсөлдөх шилдэг зургаан багийн нэг болсон юм. Тэгвэл финалд тэмцээний “А” хэсгийг тэргүүлсэн Индонезийн аварга “Дэва Юнайтед Бантен”, эзэн орны баг болох Малайзын аварга “Жохор Сөүтхерн Тайгерс”-тай маргааш болон нөгөөдөр тоглох хуваарьтай байна. Хуваарийн дагуу хамгийн эхний тоглолтоо маргааш эзэн орны багтай хийнэ.

“Жохор Сөүтхерн Тайгерс” баг 2023-2024 оны улиралд Малайзын лигийн дэд аварга, 2024-2025 оны улиралд аваргаар тодорчээ. Тус багт 2021 оны NBA-ын драфтын хоёрдугаар тойргийн 56 дахь сонголтоор “Шарлотт Хорнетс” багт ирж басан Скотти Льюис нэгджээ.

Тэгвэл энэ сарын 20-нд тоглох Индонезийн аварга “Дэва Юнайтед Бантен”-ы тухайд зургаан жилийн түүхтэй бөгөөд өнгөрсөн улиралд анх удаа лигийн аваргаар тодорчээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрэхэд санхүүгийн салбарынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг тэмдэглэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.   Ерөнхийлөгч, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн сахилга …