Японоос Өмнөговь аймаг руу анхны шууд нислэг үйлдэнэ

Япон улсын Нагано мужийн Мацумото нисэх буудлаас Өмнөговь аймаг руу анхны олон улсын шууд нислэгийг 7 дугаар сард үйлдэхээр төлөвлөж байна.

Энэхүү нислэгийг Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү эйр” компани “Embraer E190-100” загварын, 97 хүний суудалтай агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд 7 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд нислэг хийхээр товложээ.

Шууд нислэгтэй болсноор Япон улсаас Өмнөговь аймаг руу зорчих жуулчдын урсгал нэмэгдэх, бүс нутгийн аялал жуулчлал болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Тус нислэгийг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох тусгай чиг үүргийн байгууллагууд, Иргэний нисэхийн үндэсний төв болон “Гурвансайхан” нисэх буудлын удирдлагууд хамтран ажиллаж, нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчийн үйлчилгээ, хилийн болон гаалийн хяналтын бэлтгэлийг хангаж эхлээд байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

Өнөөдөр /2026.05.20/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн …