Израилаас Ливанд цохилт өгчээ

Израилаас Ливаны өмнөд нутагт агаараас цохилт өгсний улмаас 29 хүн, тэдний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай Ливаны үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Ливаны Өмнөд болон Набатия мужийн хэд хэдэн хот сууринд цохилт өгсөн бөгөөд орон сууцны хороолол, улсын эмнэлгийн ойролцоох бүс өртөж, зам дээр мотоциклтэй явж байсан хүн амиа алдсан байна.

Израилын хилтэй залгаа орших Өмнөд мужийн Тир дүүргийн хотод өгсөн цохилтын улмаас 12 хүн, тэдний дотор Сирийн нэг иргэн амиа алдсан байна.

Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр, өнгөрсөн гуравдугаар сарын 2-ноос хойш Израилын дайралтын улмаас нийт 3073 хүн амиа алдаж, 9362 хүн шархджээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол 2026 …