Засгийн газар, Монголбанкнаас хамтран найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгож эхэлсэн билээ. Тэгвэл жилийн эцэс болж байгаатай холбогдуулан уг зээлийг түр хугацаагаар зогсоохоор болсон байна.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй бөгөөд энэ хугацаанд банкууд жилийн эцсийн тайлан, тооцоогоо нэгтгэх юм байна.