“Ариранг 2” хиймэл дагуул Улаанбаатар хотын газрын зургийг авч өгнө

다목적실용위성 아리랑 2호. 한국항공우주연구원 제공

Солонгос улс нь өөрийн гэсэн “Ариранг 2” нэртэй  хиймэл дагуулыг  өнгөрсөн 2006 онд ОХУ-ын Архангельск дүүрэг дэхь Плесецк сансрын талбайгаас хөөргөж байсан ба энэхүү хиймэл дагуул нь ирэх 2015 оны 7 сарын 27 хүртэл амжилттай ажилласан хэвээр байх болно гэсэн  дүгнэлттэй байгаа юм .

  Тэгвэл сансарт өөрийн гэсэн хиймэл дагуулгүй Монгол улс , “Ариранг 2” хиймэл дагуулаар Улаанбаатар хотын газрын зургийг 1 метрийн зөрөөгүйгээр ,  олон талаас нь авч өгөх ажлын захиалга  өгчээ . Улаанбаатар хотын 4 800 ㎢  талбайн зургийг сансраас  үнэн зөв, маш нарийвчлалтай авснаар  тус хотын удирдлагууд хот төлөвлөлтөө ашигтай зөв хийх, гэнэтийн  аюул тулгарсан үед ашиглах   иргэдийн нуугдах байр  барих газраа сонгох  , нийтийн халуун хүйтэн ус, цахилгаанд холбогдоогүй гэр хорооллыг  байрлуулах газрыг зөв сонгох , засмал  зам барих  гээд  цаашдын ажилдаа ашиглах юм байна.

“Ариранг 2”  хиймэл дагуул нь бусад хиймэл дагуулын адил 3 жил наслан ажил үүргээ гүйцэтгэх ёстой ч одоогийн байдлаар ажиллах чадвараа 100 хувь алдаагүй төдийгүй нийт түлшнийхээ дөнгөж 40 орчим хувийг л ашиглаад байгаа тул түүний ашиглагдах  хугацааг 2009 , 2011, 2013 онуудад дахин сунгаад  байгаа юм .

“Ариранг 2”  хиймэл дагуул дэлхийгээс 685 ㎞ өндөрт , дэлхийг өдөртөө 15 удаа  , жилдээ 5 мянга 475 удаа, нийт ажилласан 7 дахь  жилдээ 36 мянган удаа тойрон эргэж  байна. Тэрээр энэ хугацаанд  Солонгост байгаа төвтэйгээ 23 мянган удаа холбогдон , 54 мянган удаагийн үйлдлээр авсан  2 сая 860 мянган ширхэг  зураг болон видеог амжилттай илгээжээ.

Хамгийн багадаа  хааш хаашаагаа 1 метр хэмжээтэй биетийг танин  зургийг нь сансраас авч чадах “Ариранг 2”  хиймэл дагуул өнөөг хүртэл АБНЭУ , Европийн холбооноос газрын зураг авах захиалга авч ,  нийтдээ 21 мянган ширхэг зураг авч өгөн , 14 тэрбум 730 сая воны орлогыг улсдаа олж өгчээ.

Солонгос улс нь  газар дээр байгаа 0.55m биетийг танин  зураг авах өндөр чадалтай “Ариранг 5”  нэртэй өөрийн орны 5 дахь  хиймэл дагуулыг өнгөрсөн 8 сарын 22-нд хөөргөсөн  юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …